Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!


Венад төвтэй олон улсын байгууллагуудын ажлын зар







Монгол-Австрийн харилцаа

Харилцааны эрх зүйн үндэс:

  • Хоёр талын эдийн засгийн гадаад харилцааны тухай Монгол Улс, БНАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр /1992 он/
  • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр /2001 он/
  • Орлого ба хөрөнгийн татварын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хоорондын конвенци (Давхар татварын хэлэлцээр) /2003 он/
  • Их дээд сургуулийн боловсролын бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр /2006 он/
  • Хууль зүйн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг /2006 он/
  • Агаарын харилцааны тухай хэлэлцээр /2007 он/
Монгол-Австрийн хооронд хийгдсэн өндөр, дээд хэмжээний айлчлалууд

Монголын талаас

  • 1991 - Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж 
  • 1992 - Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт 
  • 1993 - Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд 
  • 1994 - Ерөнхий прокурор Н.Ганбаяр
  • 1995 - УИХ-ын дарга Н.Багабанди 
  • 1996 - УИХ-ын дарга Р.Гончигдорж
  • 1998 – Гадаад хэргийн яамны ТНБД О.Очиржав
  • 2001 - Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун
  • 2003 - Ерөнхийлөгч Н.Багабанди, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа
  • 2004 - Байгаль орчны сайд У.Барсболд
  • 2005 - УИХ-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ч.Улаан, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү нар
  • 2006 - Шадар сайд М.Энхсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж
  • 2007 - Ерөнхий сайд М.Энхболд
  • 2010 - Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай
  • 2010 - Ерөнхий сайд C.Батболд
  • 2010 - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр
  • 2011 - ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
  • 2012 - ГХ-ны сайд Л.Болд

Австрийн талаас

  • 1992 - Үндэсний хурлын дэд дарга Р.Лихаль
  • 1994 - Ерөнхий прокурор О.Мюллер
  • 1995 - Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Л.Адамович
  • 1998 - Үндэсний зөвлөл дэх Австрийн Ардын намын гадаад бодлогын асуудал хариуцсан төлөөлөгч Др.М.Шпинделеггер
  • 2001 - Эдийн засаг, хөдөлмөрийн дэд сайд И.Майер
  • 2002 - Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Др.Х.Фишер
  • 2003 - Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд Э.Гээрэр, Эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн сайд М.Раух-Каллат нар
  • 2010 - Австрийн Үндэсний зөвлөлийн дэд ерөнхийлөгч Ф.Нойгебаур
Гадаад худалдаа

Монгол Улс 2008 оны байдлаар дэлхийн 100 гаруй оронтой худалдаа хийсэн бөгөөд гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны эхний 11 сарын байдлаар 5664.6 сая ам доллар, үүнээс эксплорт 2325.8, импорт 3338.8 ам.доллар болсон байна.

2008 оны байдпаар нийт экспортын 95.3 хувийг зэсийн болон молебдины баяжмал, жонш, түүхий нефть болон нүүрс эзэлж байна.

Түүхий эдийн импортын өсөлтөнд ойн целлюлоз, ган болон үндсэн металл бүтээгдэхүүний хайлш, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн импортын хэмжээ нөлөөлсөн байна.

Гадаад худалдааны бүтцийг авч үзвэл, экспортын бараа, бүтээгдэхүүнд мал амьтны гаралтай боловсруулсан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, төмрийн хүдэр болон түүхий эд, арьс шир, модон эдлэл, гэрийн тавилга, нэхмэл, сүлжмэл эдлэл, хувцасны бэлэн даавуу материал болон бусад, импортын бараа, бүтээгдэхүүнд төрөл бүрийн загас, жимс ногоо, элсэн чихэр, кофе, ундаа, тос, химийн түүхий эд материал, нефть бүтээгдэхүүн, эм тариа, бордоо, малын тэжээл, цаас картон, барилга, уул уурхайн болон бусад машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, бэлэн хувцасны даавуу материал, хэмжих багаж хэрэгсэл голлон багтаж байна.
Өнөөдөр Монгол Улсад худалдаа болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гадаад болоод дотоод эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн байна.

Монгол Улсын гадаад худалдаа холбоотой тодорхой мэдээллийг Монгол Улсын ГХЯ-ны www.mfat.gov.mn, Гаалийн ерөнхий газрын http://www.ecustoms.mn/, Үндэсний Статистикийн Хорооны http://www.nso.mn/v1/index.php, МҮХАҮТ-ын http://www.mongolchamber.mn/en/index.php вэб хуудаснаас авч болно.