Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!


Венад төвтэй олон улсын байгууллагуудын ажлын зар







Австри Улсад оршин суугаа тодорхойлолт авах

Монгол Улсын иргэн та Австри Улсад оршин суугаа тодорхойлолт авахдаа дараахь материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

1. Австри Улсад оршин суугаа тодорхойлолт

2. Австри Улсад хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг Австри Улсад оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар

3. Үйлчилгээний төлбөр, банкаар тушаасан байна.

 

ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.

Та ЭСЯ-аар дамжуулан Австри Улсад оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм.