ИТГЭМЖЛЭЛИЙН МАЯГТЫГ ЦАХИМААР ИРҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТУХАЙ

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та өөрийн биеэр монголд хөөцөлдөх шаардлагатай аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн дагуу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх олгодог.

Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэл олгох төлөөлөгчийн итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр урьдчилан авах, хянан баталгаажуулах боломжийг бүрдүүлээд байна. Иргэн Та итгэмжлэлийн маягтыг бөглөн ирүүлнэ үү. Үүнд:

1.    Цахим хөтөчийн тусламжтайгаар https://e.notary.mn/consul/login цахим хаягт бүртгүүлнэ.

 

2.    Цахим шуудангаар ирсэн нууц үгээр нэвтрэх.

3.    Итгэмжлэлийн маягтыг сонгож мэдээллийг бичиж оруулах.

 

4.    Хянуулах товчийг дарж илгээх.

Анхаарах зүйлс:

·        Итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр хүргүүлж хянуулсны дараа Нотариатын тухай хуулийн дагуу иргэн Таны хувийн байдлыг тогтоох үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэсний үндсэн дээр итгэмжлэлийг баталгаажуулан хүргүүлнэ.

·         Иргэний бичиг баримт (иргэний үнэмлэх, байхгүй тохиолдолд гадаад паспорт)-ыг биедээ авч ирэх.

·         Цахим хэлбэрээр ирүүлэх мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх шаардлагатай.