• MN
  • EN

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ барив.

ЗАЛЦБУРГ ХОТОД АЖИЛЛАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Австри Улсын Залцбург хотод оршин суугаа монгол иргэдэд 2022 оны 7 дугаар сарын 23-ны Бямба гарагт 11:00-16:00 цагт консулын үйлчилгээ үзүүлнэ. Анхаарах зүйлс: 01535280715 дугаартай утсаар урьдчилан холбогдож үйлчилгээний цаг авах. (Консулын ажилтантай цаг тохирч, авах үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авснаар шуурхай үйлчилгээ авах, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой)