images

АЗИЙН КИНО НААДАМД МОНГОЛ КИНО ОРОЛЦОНО

Элчин сайдын яамны мэдээ

2023-04-17

299

Азийн кино урлаг сонирхдог хүмүүст зориулан зохион байгуулагдаж буй Red Lotus Азийн кино наадам 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс Вена хотноо эхлэх бөгөөд уг наадмыг найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Худалдагч охин” УСК-оор нээх юм.

Тус наадамд Монгол Улсаас гадна БНХАУ, Япон Улс, БНСУ, БНЭУ, Иран зэрэг улсын кино дэлгэцийн бүтээлүүд оролцох юм.

Наадамд оролцох бүтээлүүдтэй https://red-lotus.org/en/program/ цахим хаягаар орж танилцах, тасалбарын үнэ, захиалгын мэдээллийг https://red-lotus.org/en/info/ болон https://stadtkinowien.at/programm/ цахим хаягаар авах боломжтой бөгөөд Stadtkino im Künstlerhaus (Akademiestrasse 13, 1010 Vienna) кино театрийн танхимд толилуулагдах юм.