images

“EURO 2022” ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АВСТРИЙН ЭМЭГТЭЙ БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ

Хэвлэлийн мэдээ

2022-09-27

296

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2022 оны 9 дүгээр сарын 24-25 өдрүүдэд Европ дахь монголчуудын “EURO 2022” волейболын аварга шалгаруулах 8 дугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Энэхүү тэмцээнд Австри Улсаас оролцсон эмэгтэй баг тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртэв. Тус баг нь Европ дахь монголчуудын дундах волейболын аварга шалгаруулах тэмцээнд 2018 онд шагналт 4-р байр, 2019 онд 3-р байранд шалгарсан амжилттай оролцож байв. Нийт оролцогчдод цаашдын тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт хүсье.