images

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ БӨГӨӨД БАТАЛГААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ МАССИМО АПАРОТОЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-12-18

129

Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апаротой 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзаж, Монгол Улсын Их Хурал Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталсан талаар мэдэгдэж, холбогдох захидлыг гардуулав. 

 

Монгол Улс олон улсад цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах салбарт түүчээлэн 1992 онд Цөмийн зэвсгээс ангид статус зарлаж, уг салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Массимо Апаро онцлон тэмдэглэв. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын дагуу Монгол Улстай цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

 

Монгол Улс ОУАЭА-тай Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээр болон түүний протоколыг (Бага хэмжээний цөмийн материалын протокол) 1972 онд байгуулсан.