images

МОНТЕНЕГРО ХЭЛНЭЭ ХЭВЛЭГДСЭН "МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ӨГҮҮЛЛЭГ" ТҮҮВЭР ЗОХИОЛЫН ТАНИЛЦУУЛГА БОЛОВ

Хэвлэлийн мэдээ

2025-06-25

45

Элчин сайдын яамны санаачилгаар монтенегро хэлнээ эрхлэн гаргасан “Монголын орчин цагийн өгүүллэг” түүвэр зохиолын танилцуулгыг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Подгорица хотноо Монтенегро Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын байранд зохион байгуулав.

Монгол Улсын Өргөмжит консул Душан Симонович болон Монтенегро Улсад хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг нар арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд номонд орсон зохиолуудын талаар танилцуулав. Арга хэмжээнд Монтенегро Улсын Гадаад хэргийн яам болон тус улсын их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, зохиолч, аялагч нар оролцож, номын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов. 

Тухайн номонд Монголын орчин үеийн уран зохиолын нийт 27 шилдэг өгүүллэг багтсан бөгөөд түүврийг гадаад хэлнээ орчуулан гаргах төслийн санаачлагчаар орчуулагч, утга зохиол судлаач О.Чинбаяр ажилласан болно.