images

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БАТАЛЛАА

Хэвлэлийн мэдээ

2025-09-17

50

Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Беллэн-ий 2025 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан билээ.

Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тогтолцоог баталж, 2025 оны 9 дүгээр сарын 16 ны өдөр Монголын талаас Элчин сайд М.Цэнгэг, Австрийн талаас Хөдөлмөр, нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчдийг хамгаалах яамны Олон улсын нийгмийн даатгалын газрын орлогч дарга Манфред Пюлтл нар албан ёсоор солилцов.  

Нийгмийн хамгаалын хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр улсын иргэдэд дараах боломж, нөхцөл бий болно. Үүнд:

  • Нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан эрх тэгш хамрагдах,
  • Хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, тэтгэвэр тогтоолгох зэрэг болно.

 

Хэрвээ даатгуулагч Монгол Улсад тэтгэвэр тогтоолгох бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, Бүгд Найрамдах Австри Улсад тэтгэвэр тогтоолгох бол Австри Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоолгох боломжтой болох юм.

Түүнчлэн тус ЭСЯ-наас уг хэлэлцээртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгөх зорилготой цахим уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Цахим уулзалтын талаар мэдээлэл тодорхой болмогц ЭСЯ-ны албан ёсны вэбсайт болон Facebook-ээр дамжуулан мэдээлэл оруулах болно.