ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ С.ДЭМБЭРЭЛ ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын (ЦТБХГБ) Шинжлэх ухаан, технологийн бага хуралд оролцож байна. Академич С.Дэмбэрэл нь Бага хурлын ерөнхий хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, цөмийн туршилтыг бүрэн хориглох асуудал, түүний дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хяналтын станцуудын ач холбогдлын талаар онцлон тэмдэглэв.
Монгол Улс тус гэрээнд 1996 онд нэгдэн орсон бөгөөд ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд 2024 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчилсан.