images

ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН БҮС НУТГИЙН СУРГАЛТ 2026 ОНД МОНГОЛ УЛСАД БОЛНО

Хэвлэлийн мэдээ

2025-09-11

59

ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Сургалт, чадавхжуулалтын хэлтсийн удирдлагатай уулзаж, 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй бүс нутгийн сургалтын талаар санал солилцов. Тус сургалт нь Зүүн-Өмнөд Ази, Номхон Далай, Алс Дорнодын бүс нутгийн Үндэсний дата төвүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой бөгөөд сургалтад холбогдох гишүүн орнуудын судлаач, мэргэжилтнүүд хамрагдах юм.

Ирэх 2026 онд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний 30 жилийн ой тохиох бөгөөд Монгол Улс гэрээнд гарын үсэг зурсан анхны орнуудын нэг.