images

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО

Хэвлэлийн мэдээ

2025-10-29

19

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн дагуу Хүн ам, орон сууцны завсрын тооллого 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл явагдаж байна. Завсрын ээлжит тооллогод хилийн чанад аж төрж буй иргэд Та бүхэн цахим бүртгэлийн системээр дамжуулан тооллогод хамрагдах юм.

Иргэн Та http://citizen.2025.mn холбоосоор орж, бүртгүүлсний дараа Таны бүртгүүлсэн цахим шууданд нэвтрэх нууц үг ирэх бөгөөд тус нууц үгээр http://citizen.2025.mn цахим хуудсанд нэвтэрч өөрийн мэдээллийг оруулж, Хүн ам, орон сууцны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Өрхийн ам бүлийн гишүүд нэг бүртгэл үүсгэн бүртгүүлэх боломжтой бөгөөд ингэхдээ өрхийн гишүүн тус бүрийн мэдээллийг бүртгэлдээ оруулахыг анхаарахыг хүсье.