images

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН АКАДЕМИ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АССАМБЛЕЙН 14 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

Хэвлэлийн мэдээ

2025-11-05

13

Авлигын эсрэг олон улсын академи үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт Оролцогч талуудын Ассамблейн 14 дүгээр чуулган 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Вена хотноо зохион байгуулагдав. Чуулганы хуралдаанд Вена дахь НҮБ болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг оролцож, Монгол Улсын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Чуулганаар Академийн 2026 оны төсөв, академийн үйл ажиллагааны тайлан, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд тулгарч буй саад бэрхшээл зэрэг асуудлыг хэлэлцэж, Захирагчдын зөвлөлийн гишүүдийг сонгов.

Монгол Улсын Их Хурал “Авлигын эсрэг олон улсын академи үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталснаар манай улс тус академийн 64 дэх бүрэн эрхт гишүүн болсон юм.