images

МАНСУУРУУЛАХ ЭМИЙН КОМИССЫН 69 ДҮГЭЭР ЧУУЛГАН 3 ДУГААР САРЫН 9-13-НЫ ӨДРҮҮДЭД ВЕНА ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хэвлэлийн мэдээ

2026-03-15

22

Мансууруулах эмийн комиссын 69 дүгээр чуулган 3 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Вена хотод зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар 2019 оны Сайд нарын тунхаглалын хэрэгжилт, Мансууруулах эм, бодисын хяналттай холбоотой олон улсын конвенц, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа хэрэгжилт, түүнийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Байнгын төлөөлөгч М.Цэнгэг чуулганы Ерөнхий санал, шүүмжлэлийн хүрээнд мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын бодлого, арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагаа болон тулгарч буй саад бэрхшээлийн талаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв. Мөн тус чуулганы үеэр зохион байгуулагдах “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазын ял ногдуулах” сэдэвт арга хэмжээнд оролцож Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, байр суурийг танилцуулав.