images

ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН-ӨМНӨД АЗИ, НОМХОН ДАЛАЙ, АЛС ДОРНОДЫН БҮС НУТГИЙН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хэвлэлийн мэдээ

2026-05-25

77

Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн нь Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагатай (ЦТБХГБ) хамтран Зүүн-Өмнөд Ази, Номхон Далай, Алс Дорнодын бүс нутгийн Үндэсний дата төвүүдийн чадавх бэхжүүлэх сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатар болон ЦТБХГБ-ын сургагч багш нар үг хэлэв. Энэ удаагийн сургалтад бүс нутгийн 15 гишүүн орны нийт 30 гаруй мэргэжилтэн, шинжээч оролцож байна. Вена дахь Байнгын төлөөлөгчийн газар сургалтын бэлтгэл ажлын хангав.

Монгол Улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд 1996 онд гарын үсэг зурж, анхны гишүүн орнуудын нэг болсон бөгөөд энэ онд тус үйл явдлын 30 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ЦТБХГБ-ын Олон улсын хяналтын системийн дөрвөн станц үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: чичирхийллийн PS25, нил авианы IS34, радионуклидын RN45 болон SPALAX станц багтана.

ЦТБХГБ нь дэлхий дахинд цөмийн туршилтаас урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга агсан Вольфганг Хоффманн 2000 онд, одоогийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд 2024 онд тус тус Монгол Улсад айлчилж байсан.