images

ЭЛЧИН САЙД Д.МӨНХТӨР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2026-06-12

13

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөр 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсын Европ, олон улсын харилцааны яамны Ёслолын газрын захирал Максимилиан Хенних-т Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа орлоо.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Мөнхтөр Монгол, Австрийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин бэхжиж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.