images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МӨНХТӨР АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН АКАДЕМИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДРАГО КОСТ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2026-06-24

27

Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Авлигын эсрэг олон улсын академийн Гүйцэтгэх захирал, Декан Драго Кост Итгэмжлэх захидлаа гардуулж, хоёр талын уулзалт хийв.

Уулзалтаар Авлигын эсрэг олон улсын академиийн үйл ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Гүйцэтгэх захирал Драго Кос Монгол Улс тус академийг тогтмол дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, академийн цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурал “Авлигын эсрэг олон улсын академи үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталснаар манай улс тус академийн 64 дэх бүрэн эрхт гишүүн болсон