images

Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг

Хэвлэлийн мэдээ

2026-06-26

24

Австри Улсын нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд агаарын температур +41°C хүртэл халах төлөвтэй байна. Австри Улсын Холбооны Эрүүл мэндийн яам хэт халалтын аюулын дээд түвшний сэрэмжлүүлэг зарлаж, холбогдох онцгой байдлын байгууллагуудад бэлэн байдлаа хангах чиглэл өгчээ. Иймд, хэт халалтаас үүдэн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмжийг хүргүүлж байна:

- Өдрийн хамгийн халуун цагт (11:00–17:00) онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй байх

- Биед хүнд ачаалал өгөх, дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх

- Ус болон чихэргүй шингэний хэрэглээг нэмэгдүүлж, биеийн усны тэнцвэрийг тогтвортой хадгалах

- Согтууруулах ундаа болон кофейн агуулсан ундааны хэрэглээг хязгаарлах

- Орон сууцаа өглөө эрт болон орой нар жаргасны дараа сайтар агааржуулах.

Температур эрс нэмэгдэх үед өндөр настан, жирэмсэн эхчүүд, архаг өвчтэй иргэд болон бага насны хүүхдүүд нарших болон биеийн байдал хүндрэх эрсдэл өндөр байна. Иймд өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн 144 дугаарт нэн даруй холбогдоно уу. Нэмэлт мэдээлэл, зөвлөмжийг Холбооны Эрүүл мэндийн яамны 0800 880 800 (төлбөргүй) утсаар болон доорх холбоосоос авах боломжтой.

https://www.gesundheit.gv.at/leben/umwelt/gesund-bei-hitze.

html https://broschuerenservice.sozialministerium.gv.at/Home/Download?publicationId=498

Элчин сайдын яамны консулын албаны шуурхай утас: 01 535280715