images

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 70 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Хэвлэлийн мэдээ

2026-09-17

10

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий бага хурлын ээлжит 70 дугаар чуулганд Монгол Улсын Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэв. Тэрбээр дэлхий дахинаа олон сорилт тулгарч буй энэ цаг үед цөмийн энергийг энх тайван, эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн зорилгоор ашиглахад ОУАЭА-ийн ач холбогдлыг онцолж, Монгол Улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйлсэд тууштай байр суурь баримталж ирснийг тэмдэглэв.

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган 2026 оны 9 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжилж буй бөгөөд чуулганаар дэлхий дахинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хангах, зэвсэгт мөргөлдөөний үед цөмийн объект, байгууламжийн аюулгүй байдал, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдалтай холбоотой багц асуудлыг хэлэлцэж байна.