Иргэдэд хүргэх зөвлөмж

2022-11-13


Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэд, мөн тус улсад түр хугацаагаар зорчих иргэдэд аливаа хүндрэл, бэрхшээл тулгарсан тохиолдолд Консулын яаралтай асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авахаар Элчин сайдын яамны шуурхай дугаар +43 1535280715 утсаар ажлын бус цагаар холбогдох боломжтой.
Нийтлэг зүйлс
•   Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
•   Австри Улс-ын ЭСЯ-наас олгосон визийн хүчинтэй хугацаанд зорчих;
•   Аялал жуулчлалын зорилгоор зорчихдоо ирэх, буцах хоёр талын тийзтэй байх;
•   Танихгүй хүний дайвар эд зүйл авч явахгүй байх. Хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт өөрийн эд зүйлийг ойр байлгах, халаас болон цүнхний түгжээ, цахилгаан хаалттай эсэхийг шалгаж хэвших;
•   Хил нэвтрэх мэдүүлэг болон гаальд мэдүүлэх хуудсыг хилээр нэвтрэхээс өмнө мэдээллээ оруулж бичсэн байх;
•   Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг, тухайлбал амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис, гар утасны power bank зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
•   Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс хэтрүүлэх нөхцөлд татвар, хураамж ногдуулдаг тул аялал хийхээс өмнө энэ талаарх мэдээллийг сайтар судалсан байх. Тухайлбал, согтууруулах төрлийн ундаа (архи, дарс, ликёр) 1 литр (21 насанд хүрээгүй зорчигчид согтууруулах ундаа нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй), янжуур тамхи 200 ширхэгийг татвар хураамжгүйгээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Зорчигч хувийн хэрэглээний эм авч явахдаа эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг мөн үзүүлэх шаардлагатай (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хурааж авахын зэрэгцээ торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг);
•   Мөн хилээр 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх  бусад үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (гаальд мэдүүлээгүй нөхцөлд гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, хураан авдаг болохыг анхаарах).
Австри Улсад зорчих иргэдэд
•   Иргэд гадаад орнуудад зорчихдоо анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх;
•   Хэрэв та Австри Улсад 6 сараас дээш хугацаагаар байх бол Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-даа буюу https://citizen.gov.mn/-д бүртгүүлнэ үү.
•   Австри Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомт бүрт Дотоодын аюулгүй байдлын газрын Цагаачлалын байцаагч тус улс руу нэвтрэх, тус улсад байх хугацаа зэргийг тогтоон шийдвэрлэж, зөвшөөрөл олгодог тул аялалын зорилго, байх хугацаа, хүлээж авах байгууллага, хувь хүний урилга, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах;
•   Австри Улсад байх хугацаагаа олгогдсон зөвшөөрөл бүхий хуудаснаас нягтлан шалгаж, тухайн хугацаандаа буцаж гарах, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сахин мөрдөх;
•   Аялал жуулчлалаар уулын бүсэд зорчихдоо зөвхөн тэмдэглэгээтэй замаар явах, ойр дотны хүндээ холбоо барих утасны дугаараа үлдээх, онцгой тохиолдолд Европын бүсийн онцгой байдлын газрын дугаар (112)-т холбогдох, байгалын үзэсгэлэнт газрын зураг авах, селфи хийхдээ анхаарал сэрэмжтэй байх;
Эх сурвалж: Австрийн Гаалийн алба, Гадаад хэргийн яам