МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАРИЛЦАА

2025-05-07


Улс төрийн харилцаа

  • Монгол, Словенийн хооронд 1993 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон
  • Монгол Улсын Вена дахь ЭСЯ Словени Улсыг 2013 оны 1 дүгээр сараас хавсран сууж байна
  • Словени Улсын Бээжин дэх ЭСЯ Монгол Улсыг хавсран суудаг
  • Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 7 дугаар сард Словени Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан
  • Элчин сайд Боштяан Маловрх 2025 оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан

Харилцааны түвшин

  • Найрсаг харилцаатай

Харилцан хэрэгжүүлсэн гол айлчлалууд

  • Гадаад харицлааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сард Словени Улсад айлчлал хийсэн.
  • Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар 2024 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн

Хоёр талын харилцааны механизмууд

  • УИХ дахь Монгол, Словенийн Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин ажиллаж байна.
  • Гадаад харилцааны яамд хооронд Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмтай. Зөвлөлдөх уулзалтыг хоёр улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар тэргүүлж байна. 

Худалдаа, эдийн засгийн харилцаа

  • 2024 оны худалдааны нийт эргэлт: 26 сая ам.доллар