МОНГОЛ, ХОРВАТЫН ХАРИЛЦАА
2025-05-07
Улс төрийн харилцаа
- Монгол, 1993 оны 3 дугаар сарын 10-нд дипломат харилцаа тогтоосон.
- Манай Улс Хорватыг Вена дахь ЭСЯ-наас, Хорват Улс Монгол Улсыг Бээжин дэх ЭСЯ-наас хавсран сууж байна.
- Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 10 дугаар сард Хорват Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан.
- Элчин сайд Дарио Михелин 2019 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Харилцааны түвшин:
- Найрсаг харилцаатай
Өндөр, дээд түвшний айлчлал:
- Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Степан Месич Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2008 оны 8 дугаар сарын 2-5-нд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Ёсиповичийн урилгаар 2011 оны 10 дугаар сарын 19-20-нд Хорват Улсад албан ёсны айлчлал хийсэн.
- 2016 оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович оролцсон.
Хоёр талын харилцааны механизмууд:
- Хоёр улсын парламентад холбогдох Монгол, Хорватын найрамдлын бүлэг ажиллаж байна.
- Гадаад харилцааны яамд хооронд Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмтай. Зөвлөлдөх уулзалтыг хоёр улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар тэргүүлж байна.
Худалдаа, эдийн засгийн харилцаа:
- Хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт 2024 онд 742.5 мянган ам.доллар байв.
Хүмүүнлэгийн харилцаа:
- Хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчдог. /2017 оноос/
- “Монголд зочлох жил”-ийн хүрээнд 2028 оныг дуустал Хорват Улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчиж байна.
- Хорват Улсад Монгол Улсын 5 иргэн их, дээд сургуульд суралцаж байна.