Виз
2024-03-13
Австри Улс, Европын Холбоо, Шенгений орнуудад оршин суух зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран Монгол Улсын иргэд бусад улс орнууд руу аялах тохиолдолд виз авах шаардлагатай. Монгол Улсын иргэд визгүй зорчих улс орнуудын жагсаалт.
Австрийн хүчинтэй виз, оршин суух эрхтэй Монгол Улсын иргэд Австри Улсаас Монгол Улс руу Бүгд Найрамдах Солонгос Улсаар дамжин өнгөрөх тохиолдолд дамжин өнгөрөх визийг хилийн боомтоос авах эрхтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу. Зөвхөн дамжин өнгөрөх тохиолдолд БНСУ-д нэвтрэх эрхтэйг анхаарна уу.