Гэрлэлт бүртгэл
2022-11-13
Элчин сайдын яам нь Австри Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, Элчин сайдын яаманд өөрсдийн биеэр, гэрч болох хүний хамт ирж бүртгүүлнэ:
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг (Мэдүүлэгийг татах , Мэдүүлгийг хэрхэн бөглөх загвартай сайтар танилцана уу)
2. ЭСЯ-д хандаж гаргасан гэрлэхийг хүсэгч тус бүрийн гараар бичсэн өргөдөл (Гэрлэхийг хүсэгчийн нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийг өөрийн улсын хэл дээр өргөдлөө бичиж, албан ёсны орчуулгыг хавсаргана)
3. Иргэний цахим үнэмлэх
4. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох эрх бүхий байгууллагаас энэ талаар авсан лавлагаа, албан ёсны орчуулгын хамт)
5. Эмнэлгийн байгууллагын дараах 3 төрлийн тодорхойлолт, шинжилгээний хариу (Гадаад улсад шилжилгээ хийлгэсэн бол албан ёсны орчуулгын хамт)
- Сэтгэц
- Сүрьеэ
- ДОХ (HIV)
- Сүрьеэ
- ДОХ (HIV)
6. Үйлчилгээний хураамж шилжүүлсэн баримт (Үйлчилгээний хураамж цэснээс харна уу)
Элчин сайдын яам гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Иргэний улсын бүртгэлийн маягт, бүрдүүлж өгсөн баримт бичгийн хамт Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр гэрлэлтийг бүртгэж албан ёсоор баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 14-21 хоног үргэлжлэнэ.