Тодорхойлолт авах

2022-11-16


Бүрдүүлэх материал:

1. Оршин суугаа тодорхойлолтын маягт

2. Австри Улсад хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх, бүртгэлийн хуудас (Meldezettel) зэрэг Австри Улсад оршин суугааг нотлох баримт бичиг
3. Үйлчилгээний хураамж төлбөр баримт (Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу)

Оршин сууж байгааг нотолсон тодорхойлолт гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг, сургуулийн тодорхойлолт/ дээр нь үндэслэн тухайн улсад одоо байгаа байнгын хаягт нь тодорхойлж ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.

Авах боломжтой бусад тодорхойлолт:

  1. Хүүхдэд өгсөн нэр монголд өргөн хэрэглэгддэг тухай
  2. МУ-ын харьяалалтай байгаа тухай
  3. Элчин сайдын яамаар дамжуулан МУ-ын үндэсний энгийн гадаад паспорт захиалсан тухай
  4. МУ-ын хууль тогтоомж, журмын дагуу гэрлэлт бүртгэлтэй тухай
  5. МУ-ын иргэний бүртгэлд гэрлэлт бүртгэлгүй тухай
  6. МУ-ын эрх бүхий байгууллагын шийдвэр/ хуулийн дагуу гэрлэлт цуцлуулсан тухай
  7. МУ-ын харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан байгаа тухай
  8. МУ-ын харьяатаас гарсан тухай