Буцах үнэмлэх авах

2022-11-16


Австри Улсад түр хугацаагаар зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортоо хаясан, гэмтээсэн, хугацаа дууссан тохиолдолд эх орондоо яаралтай буцах шалтгааны улмаас гадаад паспорт шинээр захиалж авах боломжгүй тохиолдолд Travel document буюу Буцах үнэмлэх мэдүүлж авах боломжтой.

Бүрдүүлэх материал:

1. Буцах үнэмлэх хүсэгчийн анкет (бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байна)

2. Буцах үнэмлэх олгохыг хүссэн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл

3. Монгол Улсын иргэний (зурагтай) бичиг баримт (Иргэний үнэмлэх, гадаад паспорт, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа гэх мэт)

4. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо (үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт)

5. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3.5х4.5 см-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг

6. Үйлчилгээний хураамж шилжүүлсэн баримт (Үйлчилгээний хураамж цэснээс харна уу)

Тайлбар:

  • Буцах үнэмлэхийг Монгол Улсын иргэд гадаад паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл хүчингүй болсон тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарсан тохиолдолд олгодог.
  • Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй, тухайн иргэний хувийн байдал тогтоохгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу.
  • Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй.
  • Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит буюу дамжин өнгөрөхийг зөвшөөрдөг журамтай.
  • Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.