images

Иргэдийн анхааралд

Элчин сайдын яамны мэдээ

2023-03-15

449

Өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай зориулалтын хувцастай цагдаагийн алба хаагчид хотын хэмжээнд ажиглалт, эргүүлийн ажлыг сүм, хийдүүдийн орчинд гүйцэтгэж байгаа тухай Вена хотын Цагдаагийн ерөнхий газраас өөрийн твиттер хуудсаараа мэдээлэв.

Тус улсын аюулгүй байдлын албаны мэдээллээр шашны үзэл санаатай халдлага үйлдэгдэх магадлал байгаа тул дээрх өндөржүүлсэн хяналтын ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

Ажиглалт, эргүүлийн хүч нэмэгдүүлсэн арга хэмжээтэй холбогдуулан иргэд айж сандрах зүйлгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд бүх төрлийн сувгаар иргэдэд мэдээлэх болно гэв. Мөн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын тухай бичлэг, зурах авах, нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг уриалжээ.