Гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх 7.5 сая еврогийн өртөг бүхий “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэх” төслийн Экспортын зээлийн гэрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг, Австрийн ЮниКредит банкны Экспортын санхүүгийн газрын дарга Георг Карнер болон ЮниКредит банкны Зохион байгуулалттай худалдаа, экспортын санхүүжилт хариуцсан захирал Дорис Пигниттэр нар 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Вена хотноо гарын үсэг зурав.