images

ЭЛЧИН САЙД М.ЦЭНГЭГ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-04-28

596

Монгол Улсаас Монтенегро Улсад суух Элчин сайд М.Цэнгэг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Мило Джукановичид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Мило Джукановичид уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбаруудад өргөжүүлэх талаар ярилцав. Ерөнхийлөгч Мило Джукановичид хоёр улсын харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.