images

НАРНЫ БАЯР 2023 СПОРТ НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-05-23

567

Австри Улс дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Нарны Баяр”- спортын наадам 2023 оны 5 сарын 20-21-нд Австри Улсын Вена хотноо амжилттай болж өндөрлөлөө. Уг спортын наадамд Австри Улсаас гадна Чех, Унгар, Герман Улсад сурч, хөдөлмөрлөж буй Монгол иргэд хүрэлцэн ирж оролцлоо.

“Нар Баяр”-т оролцогчдын тоо тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд энэ онд 46 баг, 473 орчим тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, шатар, даам зэрэг спортын төрөлд хурд хүч, оюун ухаанаа сорьж өрсөлдөв. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж, идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.

Арга хэмжээний үеэр ЭСЯ-наас иргэдэд консулын үйлчилгээ хүргэж ажиллав.