images

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.МАНЛАЙЖАВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН “ИТГЭЛ НАЙДВАРЫН ТУЯА” ХӨТӨЛБӨРИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

Хэвлэлийн мэдээ

2024-02-05

388

ОУАЭА-ийн хорт хавдартай тэмцэх “Итгэл найдварын туяа” (Rays of Hope) хөтөлбөрийн чуулга уулзалт 2024 оны 2 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Австрийн Вена хотноо зохион байгуулагдав. Чуулга уулзалтыг нээж ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаель Гросси, ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебреисус (цахимаар) нар үг хэллээ.

Чуулга уулзалтад Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав оролцов. Тэрбээр Монгол Улс дахь хорт хавдрын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, чуулга уулзалтад илтгэгчээр оролцов.

Монгол Улс, БНСУ болон ОУАЭА нь өнгөрсөн 2023 оны 9 дүгээр сард Монгол Улс дахь хавдар судлалын үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын Засгийн газар ОУАЭА-ийн “ImPACT review” хөтөлбөрийн мэргэжлийн багийг Монгол Улсад хүлээн авч, хорт хавдрын нөхцлийн үнэлгээг 2024 оны эхний хагаст багтаан хийхээр ажиллаж байна.