images

“ХОТ МАНДАЛ – НУУЦ ТАРНИЙН СҮМ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЛЮБЛЯНА ХОТНОО НЭЭГДЭВ

Хэвлэлийн мэдээ

2024-04-10

428

Чойжин Ламын сүм музейн “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын нийслэл Любляна хотын “Галлерей Бажато”-д нээлтээ хийлээ. Гэрэл зургийн үзэсгэлэн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Любляна хотын иргэд, жуулчин, олон түмэнд нээлттэй байна. 

Үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин Ламын сүм музей хамтран Бүгд Найрамдах Словени Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Үзэсгэлэнг нээж, Элчин сайд М.Цэнгэг, Монгол Улсын Өргөмжит консул Матей Чер нар үг хэлэв. Арга хэмжээнд Словенийн Гадаад хэргийн яам, Любляна дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улстай хамтран ажилладаг төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцов.