images

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Хэвлэлийн мэдээ

2024-05-06

310

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 6-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

 

 

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа ЭСЯ-нд байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.

 

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

 

 

 

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ВЕНА ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

 

Утас: + 43-1-535 28 07

Цахим шуудан: [email protected]

 

 

2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр