images

САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Хэвлэлийн мэдээ

2024-06-20

281

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Вена хот дахь 12 дугаар салбар комисс 6 дугаар сарын 20-ны өдрийн 07:00 цагт Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамны байранд санал авах үйл ажиллагааг эхлүүлэв.

 

Сонгуулийн санал хураалт 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу 4 хоногийн хугацаанд өдөр бүр 07:00-22:00 цагт Элчин сайдын яамны байранд явагдана.

 

Санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогч Та бүхнийг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Санал авах байрны хаяг:

Fasangartengasse 45, 1130 Wien