images

“АЛДАРТ ЭХ” ОДОН

Хэвлэлийн мэдээ

2022-01-20

303

“АЛДАРТ ЭХ”-ИЙН I, II ОДОНГИЙН ТУХАЙ

Хууль эрх зүйн зохицуулалт:
Иргэдэд “Алдарт эх” одон олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Нийгмийн халамжийн тухай хууль”-аар зохицуулна.

“Алдарт эх” одонгийн болзол:
6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнана. (“4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхдэд хамаарахгүй болно).
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Анкет (татаж авах холбоос: https://drive.google.com/file/d/1hP86U1tjeIGT9I3thU0zA3gCTd6vtmJG/view?usp=sharing )
2. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан)
3. Иргэний цахим үнэмлэх; (хуулбарыг нотариатын баталгаажуулалт хийж хавсаргана)
4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх; (Үрэгдүүлсэн тохиолдолд төрсний гэрчилгээний лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийн хуулбарыг нотариатын баталгаажуулалт хийж хавсаргана)
5. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа; (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
6. Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэх; (хуулбарыг нотариатын баталгаажуулалт хийж хавсаргана)
“Алдарт эх”-ийн одонг жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар болзол хангасан эхчүүдэд олгодог. Материалыг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ЭСЯ-нд хүлээн авна.
Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ