ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ
Австри Улс Ковидын эсрэг вакцины тухай хуулийг 2022.02.04-ний өдрөөс 3 үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв. Хуулийг хэрэгжүүлэх нэгдүгээр шатанд 2022.03.15-ны өдрийг хүртэл вакцинд хамрагдаж амжаагүй бүх иргэнд вакцинд хамрагдах боломж олгох, хоёрдугаар шатанд Ковидын эсрэг вакцины тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих буюу шаардлагатай нотлох баримтгүй тохиолдолд торгууль ноогдуулах арга хэмжээ авах, гуравдугаар шатанд Засгийн газраас вакцинд үргэлжлүүлэн хамрагдах хугацаа, товыг шинэчлэн батлах юм. Хуулиар дараахь гол заалтуудыг мөрдүүлэх юм. Тухайлбал,
• Хууль батлагдсанаар Холбооны Улсын нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, 18 нас бүтэн хүрсэн бүх иргэд Ковидоос хамгаалах вакцинд хамрагдах үүрэг хүлээнэ.
• Вакцинд хамруулах ажлыг зохион байгуулахдаа албадан хэрэгжүүлж гүйцэлдүүлэхгүй.
• Жирэмсэн, эдгэрсэн (халдвартай нь нотлогдсоноос хойш 180 хоног), эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдах боломжгүй эсвэл хамруулаад үр дүнд хүрэхгүй нь эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон иргэдэд хууль хамаарахгүй.
• 2022.03.15-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр вакцины сертификаттай иргэн хуулийн биелэлтийг хангана. Хуулиар дархлаажуулалтын хүчинтэй хугацаа, вакцинжуулалтын давтамж, зөвшөөрөгдсөн вакциныг тодорхойлно.
• Холбооны Засгийн газар вакцинд хамрагдахыг сануулах өдрийг тодорхойлох, хамруулах өдрийг тогтоох үүрэгтэй.
• Үүргээ биелүүлэхгүй байгаа иргэнд холбогдох эрх бүхий байгууллагаас сануулах бичиг хүргүүлнэ.
• 2022.03.15-ны өдрөөс хойш хамрагдах үүргээ биелүүлээгүй иргэнд захиргааны арга хэмжээ 3600 хүртэл еврогийн торгууль ноогдуулна. (Шалгалтын үеэр хуулийн хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай нотлохгүй баримтгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч 600 еврогийн торгууль ноогдуулах ба улирал тутамд дээрх хэмжээний дүнгээр давтан торгох боломжтой)
• Вакцинд хамрагдсан боловч энэ тухайгаа хяналт, шалгалтын үеэр нотлохгүй боломжгүйгээс торгуулсн бол шийтгэврийн хуудас хүлээн авснаас хойш хоёр долоо хоногт багтан вакцинд хамрагдсан тухайгаа үндэслэлтэй нотолсон тохиолдолд торгуулийн шийдвэрийг цуцлах боломжтой.
• Хуульд зааснаар иргэдийг вакцинд үнэ төлбөргүй хамруулна.
• Ковидын эсрэг вакцины тухай хуулийг 2024.12.31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
Ковидын эсрэг вакцинжуулалтын тухай журамд нэмэлт өөрчлөлт орж гадаад улс оронд хамрагдсан вакциныг дараахь байдлаар хүчинтэйд тооцно.
• Ковидын эсрэг вакцинжуулалтын тухай журамд заасан нэг, хоёрдугаар тунд заасан хугацаа, давтамжийн дагуу хамрагдсан хүн бүр хүчинтэй вакцины сертификат буюу хүчинтэй статустай байна.
• ЕХ-ны орнуудад зөвшөөрсөн (Pfizer, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson) 4 төрлийн вакциныг Sinopharm, Sinovac, COVAXIN, COVOVAX мөн Covishield вакцинуудтай ижил хүлээн зөвшөөрнө.
• Дээрх вакцинаас өөр вакцинд хоёр тун хамрагдсан бол хоёр дахь тунг нэгдүгээр тунгаар тооцно.
Ковидын цар тахалтай тэмцэх, хамгаалах журам шинэчлэгдэж худалдаа, үзвэр үйлчилгээний газар, зоогийн газруудад вакцинд хамрагдаагүй иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад оролцогчдын тоог хязгаарлахгүй байхаар шийдвэрлэж цар тахалтай холбогдсон хязгаарлалтыг шат дараатай сулруулах арга хэмжээг Австрийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байна.
Халдвар хамгааллын дэглэмийг дараах байдлаар мөрдөж байна. Үүнд:
• Хүн хоорондын зай барих (2 метр) боломжгүй тохиолдолд гадаа ч FFP2 маск хэрэглэнэ.
• Хилээр нэвтэрснээс хойш 5 хоногийн дараа шинжилгээнд хамрагдаж болно. Нэмэлт тунд хамрагдсан бол хязгаарлалтгүй нэвтрүүлнэ.
• Халдвартай хүнтэй ойрын хавьтагч өөрийгөө 5 хоног тусгаарласны дараагаар шинжилгээнд хамрагдаж болно. Хэрэв халдвартай хүнтэй хавьталд орох үедээ FFP2 стандартын масктай байсан, эсвэл 3 дахь тунд хамрагдсан бол тухайн хүн хавьтагчийн тоонд хамаарахгүй. Дээрх дүрэм 2 тунд хамрагдсан бага насны хүүхдэд ижил үйлчилнэ.
• Ногоон паспорт (Вакцины сертификат) 2022.02.01-ний өдрөөс хүчинтэй хугацааг 6 сараар тооцно.
• Худалдаа, үзвэр үйлчилгээний газар, үсчин гоо сайхны газарт 3G дүрэм, 2022.02.19-ний өдрөөс зоогийн газруудад 3G дүрэм буюу вакцинд хамрагдаагүй иргэд үйлчлүүлэх боломжтой.
• Венагаас бусад мужид түргэвчилсэн оношлуураар хийгдсэн шинжилгээний сөрөг хариуг 3G нотлох баримтад хүлээн зөвшөөрнө.
• Улсын хэмжээнд гарах хөдөлгөөний хязгаарлалтыг 22:00 цагаас 24:00 цаг хүртэл болгож сунгав.
Австри Улсад нэвтрүүлэх хилийн зохицуулалт:
• Монгол Улсаас Австри Улсад зорчих богино болон урт хугацааны визийг 2020.11.03-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод “VFS Global” виз мэдүүлгийн төвөөр дамжуулан БНХАУ-ын Бээжин хот дахь Австри Улсын ЭСЯ-нд мэдүүлэх боломжтой.
• Улс орнуудыг эрсдэлийн үнэлгээгээр 3 бүлэгт хуваан ангилна.
• Нэмэлт тунд хамрагдсан бол хязгаарлалтгүй нэвтрүүлнэ.
• Австри Улсад зорчих иргэдэд 2.5G-нотолгоо (Вакцинд хамрагдсан, сүүлийн 3 сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн, PCR сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариу)-той байх шаардлага тавьж, өөрийгөө 10 хоног тусгаарлах нөхцөлтэй нэвтрүүлнэ. Нотолгоо байхгүй тохиолдолд нэвтрүүлэхгүй байх үндэслэл болно.
• Дараах холбоосоор нэвтэрч, урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай. https://entry.ptc.gv.at/en
• ЕХ-ны орнуудад зөвшөөрсөн (Pfizer, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson) 4 төрлийн вакциныг Sinopharm, Sinovac, COVAXIN, COVOVAX мөн Covishield вакцинуудтай ижил хүлээн зөвшөөрнө.
• Дээрх вакцинаас өөр вакцинд хоёр тун хамрагдсан бол хоёр дахь тунг нэгдүгээр тунгаар тооцно.