images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хэвлэлийн мэдээ

2022-02-25

232

Сүүлийн өдрүүдэд Европын бүс нутагт цэрэг, дайны ажиллагаатай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын улмаас дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, автозамын болон агаарын хилийн зорчих хөдөлгөөн саатах хандлагатай байна. Цаг үеийн нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжилж, тогтворжих нь тодорхойгүй байгаа энэ үед Австри Улс оршин суугаа монгол иргэд аливаа мэдээ мэдээллийн эх сурвалжийг тодруулан, үнэн бодит мэдээлэл авах, мөн Элчин сайдын яамандаа бүртгүүлэхийг зөвлөж байна. Элчин сайдын яаманд бүртгүүлснээр бус нутагт нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд таны болон ойр дотны хүмүүстэй шуурхай холбогдох ач холбогдолтой болохыг анхаарна уу.
Иргэн Та https://citizen.gov.mn цахим хуудсанд өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ бүртгүүлэх, бүртгүүлэхтэй холбоотой хүндрэл гарвал ЭСЯ-тай шууд холбогдож мэдээллээ өгснөөр бүртгүүлэх боломжтой.
Хэрхэн бүртгүүлэх зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://youtu.be/Uc5o0a46rNI

Анхаарах зүйлс
• Элчин сайдын яаманд бүртгүүлэх тухай мэдээллийг өөрийн оршин суугаа хотод байгаа ойр дотныхонд болон нийгмийн сүлжээний групп зэрэг сувгаар түгээх.
• ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Vienna” фэйсбүүк хуудасны мэдээлэлтэй тогтмол танилцах.
• ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС +43-1535280715 Бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар ажлын бус цагаар холбогдох боломжтой.