“ТООС БА ТОРГО” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ
Австри Улсын Вена хотын төвд байрлах Weltmuseum-д “Тоос ба торго” нэртэй үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэнгээр дамжуулан шинэ үеийн торгоны зам болон Ази, Европийг холбосон худалдааны харилцаа, уялдаа холбоог тодотгон дэглэжээ.
“Тоос ба торго” үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Та бүхнийг үзэж сонирхохыг урьж байна. Монгол Улсын Соёлын элч, судлаач Мариа-Катарина Ланг өөрийн судалгааны ажлын хүрээнд дээрх үзэсгэлэнг дэглэн найруулж, үзэсгэлэнгийн хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Монгол судлалын олон улсын хурал Weltmuseum-ын хурлын танхимд зохион байгуулагдана. Тус арга хэмжээ нь Монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, олон улсын судлаачид хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх юм.