Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын комиссын 31 дүгээр чуулган 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо болж байна
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын комиссын 31 дүгээр чуулган 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо болж байна. Энэ удаагийн хуралдаан “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, эрүүгийн хариуцлага ногдуулах үйл ажиллагаанд дижитал нотлох баримтын ашиглалтыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Манай улс комиссын үйл ажиллагааны хүрээнд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц”, “Авлигын эсрэг НҮБ-ын конвенц”-ийн хэрэгжилтийг хянах механизмд идэвхтэй оролцож ирсэн. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR), “Авлигын эсрэг боловсролыг бэхжүүлэх, залуучуудын оролцоог хангах дэлхийн хөтөлбөр (GRACE)”, “Зэрлэг ан амьтан, ойн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн хөтөлбөр”-үүдийн хүрээнд мөн хамтран ажиллаж байна.