images

НАРНЫ БАЯР 2022 СПОРТ НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Хэвлэлийн мэдээ

2022-05-17

16

Австри Улс дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Нарны Баяр”- спортын наадам 2022 оны 5 сарын 21-22-нд Австри Улсын Вена хотноо амжилттай болж өндөрлөлөө. Уг спортын наадамд Австри Улсаас гадна Чех, Унгар, Польш Улсад сурч, хөдөлмөрлөж буй Монгол иргэд хүрэлцэн ирж оролцлоо.
Нийт 43 баг, 373 орчим тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, шатар, даамны төрөлд хурд хүч, оюун ухаанаа сорьж өрсөлдөв. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж, идэвхтэй оролцсон талархал илэрхийлье.
Эрэгтэй Сагсан бөмбөгийн төрөлд:
Чех Улсаас ирж оролцсон 89 баг алт,
Futaba мөнгө,
Team Lipa хүрэл медаль,
Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:
Австрийн Linz баг алт,
Чехийн Most баг мөнгө,
Австрийн Graz хотын баг хүрэл медаль,
Эрэгтэй гар бөмбөгийн төрөлд:
Австрийн Linz баг алт,
Чехийн ILT баг мөнгө,
Чехийн UB баг хүрэл медаль,
Эмэгтэй гар бөмбөгийн төрөлд:
Австрийн Club Wien баг алт,
MGL Wien баг мөнгө,
Linz баг хүрэл медаль тус тус хүртэв.
Хөл бөмбөгийн тэмцээнд тэргүүн байранд Homies баг, 2-р байр Madagascar баг, 3-р байр Mad баг
Шатрын тэмцээнд тэргүүн байранд Philiph Bui, 2-р байр У.Жавхланбаяр, 3-р байр Б.Баярчимэг.
Даамны тэмцээнд тэргүүн байранд Б.Чулуунцэцэг, 2-р байр Л.Бадрах, 3-р байр М.Энхзаяа