images

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Хуралдаан

Хэвлэлийн мэдээ

2022-06-03

267

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Бэлтгэл комиссын А Ажлын хэсгийн 61 дүгээр хуралдаан 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд холимог хэлбэрээр болж байна. Хуралдаанаар ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын ажлын тайлан, Зөвлөх бүлгүүдийн зөвлөмж, Бэлтгэл комиссын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн төсөөлөл зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улс 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд гарын үсэг зурж, 1997 оны 8 дугаар сарын 8-ны өдөр соёрхон баталсан.