images

ЛИНЗ ХОТОД АЖИЛЛАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Хэвлэлийн мэдээ

2022-07-05

231

Австри Улсын Дээд Австри мужийн Линз хотод 2022 оны 7 дугаар сарын 9-ний Бямба гарагт 13:00-15:00 цагт Баяр наадмын арга хэмжээний үеэр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээ үзүүлэх хаяг:

Herzogstrasse 37,

4060 Leonding

Иргэн Та консулын үйлчилгээтэй холбоотой мэдээлэлтэй танилцаж, урьдчилан үйлчилгээний цаг авах, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар хангахыг хүсье. Консулын үйлчилгээний хураамж шинэчлэгдсэн тул хураамжийг шинэчлэн тогтоосон дүнгээр шилжүүлнэ үү.

Үйлчилгээний хураамжийн мэдээлэл

https://vienna.embassy.mn/services/14

Иргэний шинэчилсэн бүртгэл

https://vienna.embassy.mn/services/13

Төрсний бүртгэл

https://vienna.embassy.mn/services/15

Нотариатын үйлчилгээ

https://vienna.embassy.mn/services/19

Гадаад паспорт шинээр захиалах:

https://vienna.embassy.mn/services/22

Анхаарах зүйлс:

  • 01535280715 дугаартай утсаар урьдчилан холбогдож  үйлчилгээний цаг авах. (Консулын ажилтантай цаг тохирч, авах үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авснаар шуурхай үйлчилгээ авах, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой)
  • Авах үйлчилгээтэйгээ холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар хангах (иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэт бичиг баримтыг эх хувиар, байхгүй тохиолдолд цахим хуулбарыг бэлтгэх)

Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ