images

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ЗАЛСАН ТУХАЙ

Хэвлэлийн мэдээ

2022-07-17

290

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн 2 дугаарт “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасны дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хоймортоо дээдлэн залав.