images

Хэвлэлийн мэдээ

Хэвлэлийн мэдээ

2022-09-14

294

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) малын гоц халдварт өвчин тэр дундаа үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд манай улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

 Энэ тусламжийн хүрээнд 165,000 еврогийн өртөг бүхий 500,000 тун вакциныг манай улс 9 дүгээр сарын 6-ны өдөр ОУАЭА-аас хүлээн аваад байна. Вакциныг өвчин тархах өндөр эрсдэлтэй аймаг, сумд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд голомтыг хумих зорилгоор ашиглах юм.

Үхрийн арьс товруутах өвчин нь үхрийн тунгалгийн тогтолцоог гэмтээн арьсан доорх эслэгт хаван, арьсан дээр гүвдрүү, зангилаа үүсгэж, өндөр халуурах, нүд, амьсгал, тэжээл боловсруулах эрхтний салст бүрхүүлийн үрэвслийн шинжээр илэрдэг бөгөөд хил даван халдварладаг гоц халдварт өвчин тул малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг үүсгэж, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг байна.