images

УТАСНЫ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

Хэвлэлийн мэдээ

2022-09-22

412

Сүүлийн үед гар утасны дуудлагаар дамжуулан цагдаагийн байгууллагын ажилтны дүрээр иргэдийг залилан мэхлэх явдал их тохиолдож байгааг Австрийн Дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Уг залилан мэхлэх дуудлага нь хууль бусаар олж авсан дотоодын үүрэн холбоо утасны дугаараас автомат хариулагчийн адил цагдаагийн байгууллагаас холбогдож байгаа мэтээр танилцуулан таныг хэлний сонголт гэх мэт товчлуурын хослолыг оруулахыг шаарддаг. Үүний дараа англи хэлээр ярьдаг гэмт хэрэгтнүүд холбогдож, хохирогчдыг гэмт хэрэгт холбогдсон мэт дүр эсгэж, заналхийлсэн хувилбар, цаг хугацааны дарамтыг бий болгож, хохирогчид яллах буюу дараагийн шатны мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлэхгүйгээр мөнгө шилжүүлэх зөвлөгөө өгдөг байна.

Мөн тодорхой нэр бүхий компьютерын компаниудын ажилтан мэт дүр эсгэж, хохирогчийн талын компьютерт гэмтэл гарах эрсдэлтэй хэмээн мэдэгдэж, техникийн хандалтын мэдээлэл (хохирогчид тодорхой зааварчилгаа өгч нэвтрэх мэдээлэл)-ийг нь олж авах эсвэл хохирлыг арилгахын тулд мөнгө шилжүүлэхийг шаардсан дуудлага хийдэг байна.

Дээрхтэй төстэй дараагийн залилангийн хувилбар цагдаагийн байгууллагаас холбогдож байгаа мэтээр танилцуулан аль нэг банкны дээрэм хийгдэж болзошгүй талаар мэдээлж, өөрийн данс дахь үнэт зүйлсээ баталгаатай газар байршуулахыг банкны ажилтны дүрээр зөвлөдөг байна. Хохирогчийг өөрийн дансны үлдэгдэл, үнэт зүйлсээ цагдаагийн байгууллагад хадгалуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлж яаралтай гүйлгээ хийхийг зөвлөдөг.

Австрийн цагдаагийн байгууллагаас дээрх тохиолдолд утсаа шууд таслахыг зөвлөж байгаа юм. Хэрвээ харилцан яриа үүссэн тохиолдолд хувийн мэдээлэл өгөхгүй байх нь зүйтэй.

Залилангийн хохирогч болсон тохиолдолд хамгийн ойрын цагдаагийн хэлтэст хандана уу. Залилангаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бусад мэдээллийг Австрийн Дотоод хэргийн яам, болон Харилцаа холбооны тохируулагч байгууллагын цахим хуудаснаас танилцах боломжтой.

https://bundeskriminalamt.at/202/Betrug_verhindern/start.aspx