АЛДАРТ ЭХИЙН ОДОН
Австри, Словени, Хорват, Босни ба Херцеговин, Монтенегро Улсад оршин суугаа дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах материалыг тус Элчин сайдын яам 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авна. Одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
• Одон олгохыг хүссэн өргөдөл; (Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ)
• Иргэний цахим үнэмлэхний хуулбар;
• Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар; (насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт)
• Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
• Бага хүүхэд 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар бүтэн 1 нас хүрсний дараа “Эхийн алдар” одон авах эрх үүснэ;
• Зургаан хүүхэд төрүүлсэн “Эхийн алдар”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Эхийн алдар” II дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар зэрэг болно.