ЭЛЧИН САЙД М.ЦЭНГЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ДАХЬ МОНГОЛ-СЛОВЕНИЙН НАЙРАМДЛЫН БҮЛГИЙН ДАРГА, ХАТАГТАЙ СЮЗАНА ЛЕП СИМЕНКОТОЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд М.Цэнгэг Бүгд Найрамдах Словени Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Монгол-Словенийн парламентын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Сюзана Леп Сименкотой 2025 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтаар талууд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, хоёр улсын парламентад 2023 онд холбогдох найрамдлын бүлгүүд харилцан байгуулагдсаныг онцлон тэмдэглэв.