НҮБ-ЫН МАНСУУРУУЛАХ БОДИС, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБАТАЙ ХАМТРАН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Тус Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (МБГХТА)-нд монгол мэргэжилтнүүд ажиллах боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хүний нөөцийн газартай хамтран цахим уулзалт зохион байгуулав.
Сургалтад манай улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид хамрагдсан бөгөөд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (МБГХТА)-ны зүгээс тус алба болон НҮБ-ын байгууллагад ажиллах шаардлага, боломж бололцоо, анкет хэрхэн бүрдүүлэх, ярилцлаганд ороход анхаарах зүйлсийн талаар танилцуулав.
Дараагийн цахим сургалтыг 2025 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул сонирхсон албан хаагчид [email protected] хаягаар холбогдох боломжтой.