images

ЭЛЧИН САЙД М.ЦЭНГЭГ БҮГД НАЙРАМДАХ ХОРВАТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН ЯАМНЫ УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ф.МАТУШИЧТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2025-03-12

148

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Цэнгэг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яамны Улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушич-тай уулзаж, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл тогтвортой бэхжиж ирснийг нотлоод цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан сонирхсон салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжин ажиллахаа илэрхийлэв. Чингэхдээ хоёр талын харилцаанд ач холбогдол бүхий хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ажиллах, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тогтов.    
Түүнчлэн Элчин сайд М.Цэнгэг Хорватын Шинжлэх ухаан, боловсрол, залуучуудын яамны төлөөлөлтэй уулзаж, хоёр талын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Хорватын эдийн засгийн танхимын удирдлагатай уулзан хоёр талын худалдаа, аж үйлдвэрийн танхимын харилцааг бэхжүүлэх, хамтарсан уулзалтыг тогтмолжуулах, хувийн хэвшлийн аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллахаар санал солилцож, ярилцав.