images

ЭЛЧИН САЙД М.ЦЭНГЭГ БОСНИ-ХЕРЦЕГОВИН УЛСЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-09

421

Монгол Улсаас Босни-Херцеговин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Босни-Херцеговин Улсын Тэргүүлэгчдийн дарга Шефик Дзаферовичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Тэргүүлэгчдийн дарга Шефик Дзаферович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, ирэх онд тохиох Монгол, Босни-Херцеговины хооронд дипломат харилцаат тогтоосны 30 жилийг ойг тэмдэглэх, харилцааг эдийн засаг, хүмүүнлэг, аялал жуулчлал, соёл, спортын салбаруудад идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Сараево хотноо ажиллах үеэрээ тус улсын Гадаад хэргийн яамны холбогдох албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны боломжит салбаруудыг тодорхойлж, яриа хэлэлцээг эхлүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.

 

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia